БНСУ-ын Пёнчан хотод хоёрдугаар сарын 9-25-ны хооронд зохиогдсон өвлийн олимпийн наадамд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчдад цагаан өнгийн BMW машиныг ОХУ бэлэглэсэн. Пёнчаны олимпоос оросууд хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл хүртэж багийн дүнгээр 13-т орсон.
Уран гулгалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн Евгения Медведева жолооны үнэмлэхгүй учраас машинаа өөрөө жолоодож чадахгүй хэмээн РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ.
Хоёр жилийн өмнө Рио де Жанейрогийн олимпоос медаль авсан тамирчдад мөн машин бэлэглэсэн бөгөөд зарим нь машинаа зарсан хэмээн мэдээлж байсан юм. “Та машинаа зарах уу” гэсэн асуултад Евгений Медведева хариулаагүй байна.
Бэлгийн машины дугаарын орон тамирчдын нэрсийг бичсэн байгаа бөгөөд энэ дугаартайгаар 10 хоног зорчих эрхтэй юм.
Эх сурвалж: риа новости
Холбоотой мэдээ