Үндэсний шигшээ баг энэ сард албан ёсны хоёр тоглолт хийнэ | News.MN

Үндэсний шигшээ баг энэ сард албан ёсны хоёр тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ баг энэ сард албан ёсны хоёр тоглолт хийнэ

Үндэсний шигшээ баг энэ сард албан ёсны хоёр тоглолт хийнэ

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны 3-р сард ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр хоёр албан ёсны нөхөрсөг тоглолт хийхээр болоод байна.

“Талын хөх чононууд” эхний тоглолтоо 03 сарын 22-нд Куалалумпур хотод талбайн эзэн Малайзын шигшээ багтай хийнэ. Дараа нь 03 сарын 27-нд эх орондоо Африк тивийн Мауритус улсын багийг хүлээн авна. Манайхаас чамгүй дээгүүр түвшинд бичигддэг эдгээр багтай амжилттай тоглох нь манай шигшээ багийн чансаа дээшлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Манай улсын хувьд ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр анх удаа талбайдаа олон улсын тоглолт хүлээн авч байгаагаас гадна мөн анх удаа Африк тивийн чадварлаг багтай тоглох гэж байна. Тиймээс манай шигшээ баг МХБХ-ны ногоон талбайд бэлтгэлээ хэдийн базааж эхэлсэн бөгөөд 03 сарын 04-нд урд хөршийг зорьж, Малайзтай хийх тоглолтын өмнө Юннан мужийн Кунминг хотод 14 хоногийн бэлтгэл хийх юм.

Монголын хөлбөмбөг сонирхогч, үзэгчдэдээ энэ 3-р сарын 27-ны орой ногоон талбайдаа олон улсын тоглолт үзэж, шигшээ багийнхаа залууст урам өгч, хөгжөөн дэмжихийг уриалж байна.

Дэлхийн чансаагаа ахиулах хариуцлагатай тоглолтуудыг хийх гэж байгаа үндэсний шигшээ багийнхандаа амжилт хүсье.

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн:

А.Сайханчулуун хаалгач /Улаанбаатар сити/

Э.Мөнх-Эрдэнэ хаалгач /Атлетик 220/

Б.Ариунболд хаалгач /Эрчим/

Д.Төрбат хамгаалагч /Атлетик 220/

О.Мөнх-Оргил хамгаалагч /Дэрэн/

А.Нармандах хамгаалагч /Дэрэн/

Н.Цэдэнбал хамгаалагч /Улаанбаатар сити/

О.Оюунбаатар хамгаалагч /Улаанбаатар сити/

Б.Даваажав хамгаалагч /Эрчим/

А.Мөнхнасан хамгаалагч /Эф Си Улаанбаатар/

М.Алтанхүү хамгаалагч /Улаанбаатар сити/

Г.Гантогтох хагас хамгаалагч /Улаанбаатар сити/

Б.Төгсбилэг хагас хамгаалагч /Улаанбаатар сити/

С.Ганхуяг хагас хамгаалагч /Хангарьд/

Ц.Мөнх-Эрдэнэ хагас хамгаалагч /Хангарьд/

О.Баяржаргал хагас хамгаалагч /Эф Си Улаанбаатар/

Б.Цэрэнбаяр хагас хамгаалагч /Улаанбаатар сити/

Ж.Сүндорж хагас хамгаалагч /Улаанбаатар сити/

Ц.Түмэнжаргал довтлогч /Улаанбаатар сити/

С.Гал-Эрдэнэ довтлогч /Эрчим/

П.Энхбилэг довтлогч /Гоёо Эф Си/

Ахлах дасгалжуулагч: Ханс Майкл Вайсс

Туслах дасгалжуулагч: З.Баттулга

Менежер: Б.Энхжин

Багийн эмч: Г.Мөнхзул

Эх сурвалж: МХБХ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-01 103.9.90.130

chadnaa manaihan

Avatar

Зөгий 2018-03-01 59.153.113.108

Танай сайт үнэхээр "унтаа" юм аа. Сэтгүүлчид нь чадвар муутай, үйл явдлыг богинохон хугацаанд ард түмэнд мэдээлнэ гэсэн танай сатын зорилгыг жинхэнэ унтрааж байгааг эрх баригчид нь мэддэг юм уу. Наад нөхөд чинь зүгээр л цалин аваад сууж байдгийм биш үү. Жишээ нь: Чөлөөт бөхийн Йзийн аварга шалгаруулах Бишкекийн тэмцээнээс манай эмэгтэй бөхчүүд эхний өдөр жин бүртээ бараг медаль зулгаах шиг болсон. Хэл мэдэхгүй ч гэсэн гадны сайтаар хайж яваад Түмэнцэцэг алтан медаль, Даваажаргал, Шоовдор гээд финалд варилдаад байгаа юм биш үү. Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр гэхэд нэг ч мэдээлэл үг үсэг ч байхгүй. Танай сэтгүүлчид залхуу, унтаахай, хэлний мэдлэггүй чадваргүй нөхөд юм аа. Зайлуулаач наадуулаа.

Avatar

зочин 2018-03-01 66.181.166.196

Ингээд шигшээ багийн өдрүүдээр тоглолт хийгээд байвал цаашдаа сайжирч л таарна, амжилт

Avatar

Зочин 2018-03-01 202.131.245.226

Come on! Michael voran voran!

Avatar

Зочин 2018-03-01 202.131.243.162

малайзад 3:0-р, харуудад 4:0-оор хожигдоно. өөр яах юм?

Avatar

Go blue wolves!!! Aaaaauuuuuu 2018-03-01 66.181.184.96

Малайзуудад 8-0, хаа байсан Мауриутиусийн харуудад нутагтаа 4-1 дvvлэх бх, еревдеед нэг гоал алдах байлгvйдээ, хэдэн жилийн емне хойд солонгосууд энд ирээд 5-0 дох байсан газар еревдеед нэг гоал алдаж егч байсан санаанд буув! Гэхдээ юмыг яаж мэдэхэв талын жижиг биетэй хех чононууддаа амжилт хvcье!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж