Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд өсвөр үеийн жүдо бөхийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд хүрэлцэн ирж тамирчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Тэмцээнд 15 сургуулийн 200 гаруй өсвөрийн жүдочид хүч чадал авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс байгууллагын дүнгээр

1-р байрт А.Хурц-Од багштай Аварга ахлах сургууль,
2-р байрт В.Мөнхдалай багштай 59-р сургууль,
3-р байрт Б.Мягмар багштай 118-р сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж