АНУ-ын H2 визэнд зуучлах Монгол компани байхгүй | News.MN

АНУ-ын H2 визэнд зуучлах Монгол компани байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын H2 визэнд зуучлах Монгол компани байхгүй

АНУ-ын H2 визэнд зуучлах Монгол компани байхгүй

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй монгол иргэд ГХЯ-нд олноор хандаж мэдээлэл хүссэний дагуу Гадаад харилцааны яамнаас тодруулга өглөө.

Хөтөлбөр нь монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул Монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх гэнэ.

Одоогоор америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийгээгүй болохыг  тус яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниудын талаар тухай бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх аж.

Дашрамд олон нийтэд анхааруулахад, АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул  зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг Гадаад харилцааны яам зөвлөлөө.

 Б.БАТ

 

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-01 122.201.24.163

АНУ д хэцүү юм гэвэл ажилгүй л болох. ДС хавиар голдуу сэндвич суши хийцгээнэ. Пицца цэцгийн баглаа зөөнө. Мэрилендэд хими цэвэрлэгээний ажилд зүтгэнэ. Цалин 7 хоног бүрийн 700~900 доллар. Баруун талд ЛА д сайн сушимэн сайн авна. Зүс царай гайгүй охид хаана ч байсан зөөгчийн ажил олоод хийчихдэг. Өдрийн 120 доллар, дээрээс нь тип 50 аас буухгүй. Төв хэсгээр Охояа, Иллинойс хавьцаа буудлын ажил ихтэй. 7 хоногт 800-1200 доллар авчихна дөө. Би тракны жолооч хийж байсан. Явсан миллээсээ цалин бодуулаад сардаа 13000 доллар авна. Үүнээс байрандаа 3 өрөө 1500 доллар, хоолонд үсрээд 300, 2 хүүхдийн цэцэрлэгт 460 доллар өгнө. Эхнэр хэлний бэлтгэлд 3 сарын 200 доллар. Сардаа 500 доллараар шоппинг хийнэ. Нэлээн тансаг талдаа амьдарсаан. Нийт 3 жил болсон. Солонгост би 7 жил ажилласан. Солонгост ч гэсэн мөнгө сайн хийсэн. Одоо Монголдоо 60 гаруй хүнийг ажлын байртай болгосон. Эхнэр хүүхэд Австрид амьдардаг. Би нааш цааш явж байна. Энэ 60 хүн бүгд байртай болсонд их баярладаг. 60 ын цаана агуу том гэр бүлийн гишүүд бий. Яг хэрэгтэй ажлыг нь сураад ирэхэд Монголд л хэрэгтэй. Австрид Альпын нуруунд бас хэдэн монгол солонгос залуусыг ажлын байртай болгосон. Хоолны бизнес маш гоё. Удахгүй бидний тухай Дэлхийн газар зүй нэвтрүүлгээс мэдэж авах болно оо. Бие биенээ хүндэл дэмж, эрх мэдэлтэнгүүдтэй тэмц. Аз жаргал та нарын гарт байна. Тэр сүлжээ, лам, сонгуулийн мөрийн хөтөлбөр худлаа шүү.

Avatar

Б .Сүхбаатар 2018-03-01 178.209.132.224

Өөртэйчин яаж холбогдох уу. Тодоруулж асуух зүйл байна.

Avatar

Hi 2018-03-01 66.181.184.16

Ta ih goe um bichsen bn. Boldog bol uulzaad zunduu um asuuh umsan ☺️

Avatar

Caraa 2018-03-01 104.182.104.110

Боломж нь байдаг бол очоод нэг узчих сайхаан сайхан яг тэнд ажиллаж амьдрах тухайд бол нэн сайн англи хэлтэй байж ажил хийх тухай бодож болно. Сайхан орон дээрэнгуй ч орон 360 сая ард тумнийг тийм сайхан амьдрууулж чадаж байгаа орон дээрэлхууу байхаас ч яахав

Avatar

Dumb 2018-03-01 146.115.171.17

Huurhii bidnii heden mongol. Udii boltol jagas zerleg heveeree. Hulhiduulaad l guildeed baij dee teneguud

Avatar

Anu 2018-03-01 67.81.182.161

Shalguur ni ondor tul uugeer toglood hereggui

Avatar

Зочин 2018-03-01 47.61.167.145

Амэрик сөнөөсэй дэлхийн хорт хавдар

Avatar

Зочин 2018-03-01 202.21.106.144

Америк мандтугай.

Avatar

Зочин 2018-03-01 202.9.42.202

АНУ явж байснаас монголчуудад солонгос илүү шүү хүмүүс ээ. Ану г нэг их амархан улсад амархан мөнгө олно гэж бодогсод хий хоосон мөрөөдөгсөд шүү

Avatar

Зочин 2018-03-01 86.152.138.135

Энэ одоо үлгэрийн оронд очих гэж байгаа биш, Америк-руу юунд нь явах гэж хүснэ вэ? Ардчилал эрх чөлөөгөөр нүүрээ халхалсан, түрэмгий, дээрэнгүй, зөвхөн өөрийн орны эрх ашигаа бодсон, бусад орныг улс гүрэн гэж боддогүй харгис муухай төрийн бодлоготой улс шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж