Элчин сайдын яамыг нь бөмбөгдсөнийг Путин өршөөхгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Элчин сайдын яамыг нь бөмбөгдсөнийг Путин өршөөхгүй

Элчин сайдын яамыг нь бөмбөгдсөнийг Путин өршөөхгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сири дэх Оросын Элчин сайдын яамыг босогчид бөмбөгдсөнийг хэзээ ч өршөөхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Сирийн Дамаск хотын захад байдаг Гута хотод босогчид болон алан хядагчид үүрлэснээс хойш нийслэл хот болон бусад хотуудыг бөмбөгдөж эхэлсэн билээ.

Дамаск дахь Оросын Элчин сайдын яамыг бөмбөгдсөн тухай мэдээ Путиныг ихээр бухимдуулсан байна.  Сирид иргэний дайн дэгдсэнээс хойш Дамаск дахь Оросын Элчин сайдын яамны барилга хэд хэдэн удаа халдлагад өртсөн ч өдий хүртэл бүрэн бүтэн байсан юм. Өнгөрсөн сарын 6-нд Дамаск дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газар босогчдын халдлагад өртөх үед энгийн иргэд хэлмэгдсэн ажээ. Гэвч барилгыг босогчид эзэлж чадаагүй байна.

Путин энэ мэдээг сонссоны дараа “Москва Сирийн иргэний дайныг зогсоох улс төрийн яриа хэлэлцээг эхлүүлэхийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдсэн байна.  Путин саяхан Гута хотод болсон халдлагад 16 хүн амь  үрэгдэхэд энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд сөргөлдөгч талуудыг өдрийн цагаар гал зогсоохыг уриалсан юм.

Эх сурвалж: Russiatoday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж