Ерөнхийлөгчийн уулзалтыг чимсэн эмээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн уулзалтыг чимсэн эмээ

Ерөнхийлөгчийн уулзалтыг чимсэн эмээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орон даяар явж, иргэдтэй уулзаж байгаа билээ.  Тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзжээ. Нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийлжээ. Энэ асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгааг ч онцолсон байна.

Уг уулзалтыг жүжигчин Д.Хүрэлхүү хөтөлж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн нь багахан хэмжээний урлагийн тоглолт гэж харагдуулахуйц болжээ.

Тоглолтын үеэр нутгийн эмээ залуу уран бүтээлч бүсгүйтэй хамтран “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж, бүжиглэсэн нь “Ерөнхийлөгчийн уулзалтыг эмээ чимлээ” гэх яриаг ч гаргаад амжсан байна. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж