Зөгийн аж ахуйгаас 40 бүл зөгий хулгайд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Зөгийн аж ахуйгаас 40 бүл зөгий хулгайд алдагджээ

Зөгийн аж ахуйгаас 40 бүл зөгий хулгайд алдагджээ

Их Британийн зөгийн ах ахуй эрхэлдэг Мэнтоны гэр бүлийнхэн 40 бүл зөгийгөө хулгайд алдсанаас болж дампуурахад ойрхон байгаа гэнэ.

Нэг бүл нь ойролцоогоор 25,000 зөгийтэй ажээ. Зөгийнүүдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 17-24-ны хооронд хулгайлсан гэж Мэнтоныхон сэжиглэж байгаа юм.  Зөгий үржүүлэгч Лара Мэнтон бал цуглуулагч 40 бүл зөгий нь алга болсныг өнгөрсөн бямба гаригт олж мэдсэн байна.

Мэнтоны гэр бүлийнхэн зөгийнүүдээ байнга эргэж тойрдог бөгөөд жилийн энэ үед цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас зөгийн үүр эвдэрч хэмхэрсэн байж болзошгүй гэдэг үүднээс шалгахаар очжээ. Гэвч 40 бүл буюу ойролцоогоо нэг сая зөгий агаарт ууссан мэт ор сураггүй алга болж, ердөө найман үүр л үлдсэн байжээ.

Зөгийн нэг үүр л гэхэд 20 кг жинтэй учраас 40 хайрцгийг хулгайлахад бүтэн баг ажилласан байх гэж Мэнтоныхон сэжиглж байгаа ажээ.  

Мэнтоныхон ‘Бидний хувьд зөгийнүүдээ алдсандаа туйлын харамсалтай байна. Гэвч бид дампуурахаа хүлээгээд зүгээр сууж чадахгүй” гэжээ. Зөгийнүүд тайван байдлыг нь алдагдуулахыг андахгүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн нь тэднийг стресст оруулсан байж магадгүй гэж Мэнтоныхон эмээж байгаа гэнэ.

Эх сурвалж: RussiaToday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж