34 компанийн 147,118 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

34 компанийн 147,118 хувьцаа арилжжээ

34 компанийн 147,118 хувьцаа арилжжээ

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 147,118 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Монгол Шилтгээн’ (MSH+15.00%) болон ‘Нако Түлш’ (NKT+15.00%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Шарын Гол’ (SHG-12.39%) болон ‘Мик Холдинг’ (MIK-12.28%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 9,244 ширхэг үнэт цаасыг 966.1 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20022.44 нэгж болж 3.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,415,137,603,344 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж