Б.Баасандорж: Монголчууд тархины булчингаа хөгжүүлээсэй

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Б.Баасандорж: Монголчууд тархины булчингаа хөгжүүлээсэй

Б.Баасандорж: Монголчууд тархины булчингаа хөгжүүлээсэй

"Монголын оюун ухааны академи”-ийн  дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Б.Баасандоржтой ярилцлаа. Хэдхэн хоногийн дараа эхлэх “Ой тогтоолтын улсын аварга”-ын тэмцээн зохион байгуулах, шавь нараа бэлтгэх гээд тун завгүй байгаа бололтой.


-Та хэзээнээс ой тогтоолтоор хичээллэж эхэлсэн бэ?  

-Миний хувьд 2009-2010 оны хооронд анх ой тогтоолтын сургалтад хамрагдаж анхны төгсөгч нарын нэг болсон. Тэр үед Монголын оюуны хөгжил оюуны спортын төв нэртэй байсан юм. Их л сонин арга барилаар юмыг тогтоолгож цээжилнэ гэдэг чинь ийм сонирхолтой байдаг юм уу гэж дурлаж, тухайн үедээ амжилттай суралцаж төгсөгч нараа тэргүүлж Хатнаа багшаасаа гарын бэлгээр шагнуулж билээ. 2012 онд Хатнаа багшаас ажиллах санал ирснээр шаргуу ажиллаж эхэлсэн. Ажиллаж эхэлсэн болохоор тэмцээнд оролцох боломж байгаагүй. Гэсэн ч өөрийн сурсан арга барил, бүх зүйлээ хүүхдүүдэд зааж, өсвөр насны тамирчдыг анхлан бэлтгэсэн. Одоо тэд маань дэлхийд тэргүүлж байна. Академид суралцсан нь миний амьдралын хамгийн том боломж байсан гэж боддог. Одоо мэдээллийг тогтоохдоо сурсан арга барилаараа маш хялбараар, хурдан тогтоодог. Энэ нь одоо бүр хэвшил болсон.

-Монголын тамирчид дэлхийн олон рекордыг эзэмшиж, гаднынхныг алмайруулсаар байна. Гэтэл манай улсад эдгээр тамирчдын амжилтыг бусад спортын тамирчид шиг үнэлдэггүй. Энэ нь магадгүй уг спортын талаар сайн мэддэггүйтэй холбоотой байх. Оюуны спортын тэмцээн уралдаан хэрхэн өрнөдөг  үйл явцыг товч ойлгомжтой тайлбарлахгүй юу?

Бид түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа өнгөрсөн онд гаргаж, бүх насны ангилалд аваргалж, мөн багийн нийлбэр оноогоор бусад орныг тэргүүлсэн.

Ой тогтоолтын тэмцээн маань харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрөлтэй. Жишээбэл, хүний нэр царай, түүхэн үйл явдал, хөзөр, цифр зэрэг ямар тэмцээнд оролцож байгаагаас хамаараад хугацаа болон өгөгдөх материал өөр байдаг. Хамгийн урт хугацаатай нь нэг 1 цагт цифр болон хөзөр цээжилж хоёр цаг санах төрөл. Ганцхан төрөл нь гурван цаг үргэлжилнэ. 1800 гаруй ширхэг хөзөр, 4000 гаруй цифр тогтооно гээд та төсөөлөөд үз дээ. Маш их тэсвэр хатуужил шаардана. Төрөл тус бүрдээ нас насны ангилалд эхний гурван байрыг шалгаруулж медаль олгодог. Харин аваргуудаа тодруулахдаа тухайн 10 төрлийн дараах нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан тамирчныг аваргаар шалгаруулдаг. Бүх төрөлдөө сайн байж аварга болох боломжтой гэсэн үг.

Бид өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ тэмцээн уралдаанд орж, Монгол хүний үнэлэмжийг дэлхийд баталсаар ирсэн. Биднийг шагнаж урамшуулсангүй, зардал гарган тусалсангүй гэж гомдоллож байгаагүй.

-Ой тогтоолтын чадвар олгох сургалтад хамрагдсан сурагч бүр амжилт үзүүлж  чаддаггүй. Зарим нь спортыг орхих, сургалтаар заасан зүйлийг өөрийн болгож чадахгүй байх нь бий. Үүний шалтгаан нь юу вэ?

-Сургалт маань бусад сургалтуудаас тэс өөр арга барилаар явагддаг. Тухайн өдрөөсөө л үр дүнгээ өгдөг манай сургалтаас үр дүнгүй төгссөн сурагчид бараг байхгүй гэж бардам хэлмээр байна. Харин цаашид биеэ дааж амьдралдаа хэвшүүлж дадал болгох нь чухал. Тэгэхийн тулд сурсан зүйлээ өдөрт 30 минут л давтахад хангалттай. Биеийн булчингаа хөгжүүлэх гэж өдөр бүр цаг гаргаж бэлддэг шиг тархины булчингаа ч бас үүнтэй адилаар хөгжүүлээсэй гэж хүсдэг.

-Техник технологийн энэ зуунд мэдээллийг түвэггүй өөрийн болгохыг хүн бүр л хүсч байгаа. Хүн бүр энэ чадварыг эзэмших бүрэн боломжтой юу. Хүний тархины гайхамшигт чадварын талаар сонирхуулаач. Хүн тархиныхаа хэдэн хувийг ашиглахад хангалттай вэ?

-Тийм ээ, хүн бүр энэ арга барилыг эзэмших боломжтой. Оюуны спорт нь хүний амьдралд шууд нөлөөлдөг нь бусад спортоос ялгаатай, бас давуу талтай. Тархи бол хамгийн богино хугацаанд судлагдсан шинжлэх ухаан. Урьд нь хүн тархины 70 хувийг ашиглаж байна гэж үздэг байсан. Гэтэл түүнийг судлах тусам хувь нь буурсаар байгаа. Яагаад гэхээр хүний тархи ямар аугаа юм бэ гэдгийг л харуулаад байгаа хэрэг. Одоо 1-3 хувийг л ашиглаж байна гэж үздэг. Ийм бага хувийг ашиглахад л бид ямар их зүйлийг хийж байгааг хүн төрөлхтөн харуулж байна. Тархиныхаа хувийг ихэсгэх тусам бидний чадвар нэмэгдэнэ. Яг л “LUCY” гэдэг кино шиг.

-Ой тогтоолтоо хэрхэн сайжруулж, хөгжүүлэх вэ. Энгийн аргаас сонирхуулахгүй юу?

Ой тогтоолтоо хэвийн байлгахын тулд өдөрт 30 минут ном уншихад хангалттай. Тархи хөгжүүлэх маш олон тоглоом бий. Тааварт бодлогууд, оньсон тоглоом, рубик шоо, спорт өрөлт зэрэг тоглоомоор их цаг зарцуулахгүйгээр тархиа хөгжүүлж болно. Аливаа мэдээллийг тогтоохдоо төсөөлж, зураглаж, сэтгэл хөдлөлөө оролцуулж цээжилбэл илүү үр дүнтэй. Хүн сэтгэл хөдлөл оролцсон мэдээллийг ямар  ч цаг хугацаа өнгөрсөн санаж байдаг.

-“Ой тогтоолтын улсын аварга-2018” болох гэж байна.  Энэ удаагийн тэмцээний онцлог нь юу байх бол?

-Энэ удаагийн тэмцээндээ бид маш их ач холбогдол өгч зохион байгуулж байна. Тэмцээн маань хоёр шаттай зохион байгуулагдана. Урьдчилсан шат энэ сарын 11-ний өдөр болох бол үүнээс шалгарсан шилдэгүүдийн финалын шат 27-28-нд аваргаа шалгаруулна. Манай тамирчин нэгэн нэвтрүүлэгт орохдоо “Чиний дараагийн тэмцээн юу вэ” гэсэн асуултад “Улсын аварга. Энэ тэмцээн дэлхийн аваргаас илүү өрсөлдөөнтэй болно. Учир нь, дэлхийн аваргууд бүгд Монголд байна гэсэн байдаг. Дэлхийн аваргуудын дундах маш өрсөлдөөнтэй тэмцээн болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж