Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр”, МАН-ын баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнөөдөр /2018.03.01/ тохиож, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээ.
“Эх орончдын өдөр”-ийг МАН-ын удирдлагууд “Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг. Тийм ч учраас туурга тусгаар улсаа сэргээн босгож, тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн эх орончдын гавьяа зүтгэлийг бид мартах учиргүй” хэмээн онцолж байна.
Мөн энэ өдөрт зориулсан баярын хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр улс төрийн намууд эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой. Энэ дэлхий дээр Монгол Улс гэж ганц л бий. МАН, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг” гэдгийг онцоллоо.
Дээрх арга хэмжээний үеэр МАН 2017 оны шилдэг намын байгуулага, үүр хороодоо шалгаруулж шагнал гардууллаа. Шилдэг намын байгууллагаар Увс аймгийн МАН-ын хороо, Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Өвөрхангай аймгийн МАН-ын хороо, Үйл ажиллагаагаа олон нийтэд зөв, сайн сурталчилан таниулсан намын байгууллагаар Төв аймгийн Монгол Ардын намын хороо, Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон намын байгууллагаар Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо, Мөрийн хөтөлбөрийн шилдэг хэрэгжилттэй намын байгууллагаар Дорноговь аймгийн МАН-ын хороо тус тус шалгарчээ.
Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт 13-р сургуулийн сурагч Г.Тэмүүлэн, хоёрдугаар байрт 1-р сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гуравдугаар байрт Улаанбаатар эмпати сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.
Г.ХОРОЛ
Зочин 2018-03-01 122.201.25.46
Где Энхболд и его команд
Зочин 2018-03-01
30 гаруй мянган эх орочдийг цаазалж олон мянган эх орончдийг [Хориотой Үг] хорсонийг яагаад дурсахгүй байнаа
Зочин 2018-03-01 103.57.95.128
эх оронч зоригийн захиалагчийг энэ эх орончид яагаад нууцлаад байна
Зочин 2018-03-01 122.201.21.12
ХАРЬД АЛДСАН МАНА УУЛАА ДУРСААД ГАНЦ ШИЛ ЮМ ОЛЖ УУЯ ГЭСЭН ЧИНЬ НЭГЭН ГЭЭД ЗАРДАГГҮЙ ШҮҮ ЭХ ОРОНЧДЫН ЭРХИЙГ ЗӨРЧӨӨД БАЙНА
Зочин 2018-03-01 116.84.110.52
Ажлаа хий хий хоосон ярихаа боль баттулга гэж ерөнхийлөгч чинь төмөр замаас асар их мөнгө идсэн гээ биздээ шалгаач ээ ерөнхий сайдах
Mongol 2018-03-01 66.181.161.124
Za odoo ajildaa ortsgoogoochee erunhii said erunhiigch ih hurliin darga nar suhbaatariin talbai toirch alhahiig sar bolgon harah chine yostoi teneg yum bn
Uur hiih ajilgui yum shig l bhiin erunhii nariin bichegiin darga ni bhad l boliishde.oilgtoihon ajil heregch darga nartai boloh zaya bnuu? Bidend buur neg jisheg togtooh darga l dutaad bnda suhbaatariin talbai toirch darga nar gorooloh hereggui shde generaluud ih tohirmjtoi bayr l bhiin ug ni
Зочин 2018-03-01 103.229.122.1
MUNDAG HELJEE