Архангай аймгийн АЗХ-ны чуулган хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн АЗХ-ны чуулган хуралдлаа

Архангай аймгийн Булган суманд Ардчилсан залуучуудын холбооны ээлжит VII чуулган амжилттай болж өнгөрлөө. Чуулганд Архангай аймгийн 19 сумаас 200 орчим төлөөлөгчид оролцож,  урилгаар Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор тэргүүтэй тус холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүд, аймгийн Ардчилсан намын удирдлага, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд оролцлоо. Энэ үеэр Адчилсан залуучуудын холбооны бодлого, үйл ажиллагаа, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал бодлоо солилцов. Мөн аймгийн Ардчилсан залуучуудын холбооны удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, үйл ажиллагааны ойрын зорилтыг тодорхойлсон юм. Түүнчлэн Ардчилсан залуучуудын холбооны “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгийн үеэр Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, монгол залуу хүний хөгжлийн талаар орон нутгийн залуучуудаас ихээхэн бодитой санал, санаачлагууд гарч байсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах болно гэдгээ холбооны удирдлагууд илэрхийлэв.

Чуулганы дараа залуучуудын дунд спортын тэмцээн, үдшийн цэнгүүн зохион байгуулж, VII чуулганы үйл ажиллагааг өндөрлүүлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж