Э.Хулан "өгөөмөр" тайлангаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Э.Хулан "өгөөмөр" тайлангаа танилцуулав

Э.Хулан "өгөөмөр" тайлангаа танилцуулав

УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д зургадугаар хорооноос сонгогдсон билээ. 

Тэрбээр 2016-2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьжээ. Өнгөрсөн онд Э.Хулан хорооныхоо иргэдэд энгийн аргаар эрүүл амьдрах сэдэвт гарын авлага тарааж, тэднийг сургалтад хамруулсан байна. Мөн жирэмсэн эхчүүдэд хүчилтөрөгчийн коктейл тарааж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн н.Бямбасүрэнд мөнгөн тусламж үзүүлж, таван иргэнд эвхэгддэг тэргэнцэр өгсөн байна. 

Үүнээс гадна өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хорооныхоо эмэгтэйчүүдийг цуглуулж, жүжигчин Г.Ундармаатай хамтарч гоёлын даашинз бэлэглэжээ. Энэ бүхнээ Э.Хулан тайландаа тусгасанд цахим ертөнцөд шүүмжлэлтэй хандах хүмүүс олон байна.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж