Шүүхээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрэм, ТУЗ-ыг шинэчлэх шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Шүүхээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрэм, ТУЗ-ыг шинэчлэх шийдвэр гаргажээ

Шүүхээс “Эрдэнэс Тавантолгой”-н дүрэм, ТУЗ-ыг шинэчлэх шийдвэр гаргажээ

Хуульч Б.Баяр, эдийн засагч Л.Наранбаатар, Хас-ын Ч.Ганхуяг нар “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал, үйл ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл шүүхээс шийдвэр гарсан бөгөөд энэ талаар өнөөдөр /2018.03.01/ танилцууллаа.

Тэд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар гомдол гаргажээ. 2012 онд Засгийн газар 171 дүгээр тогтоол гаргаж, ард түмэндээ хувьцаа эзэмшүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл иргэд хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсаар ирсэн. Анх 2010 онд байгуулагдсан тус компани тухайн үеийн дүрмээ нэг ч удаа шинэчилж бүртгүүлээгүй байжээ. Тиймээс дүрэмдээ өөрчлөлт оруулж, бүртгэлжүүлэх асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” компани дүрмээ шинэчлэх, компанийн тухай хууль, түүний хэм хэмжээнд нийцүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхээс компанийг дүрмээ шинэчлэх шийдвэр гарсан учраас үүргээ биелүүлэх хүртэл нь давж заалдахгүй гэдгээ мэдэгдлээ.

Тус компани дүрмээ сайжруулснаар засаглал нь сайжирч, Төлөөлөн удирдах зөвлөлөө шинэчлэх боломж үүсэх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж