Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцлээ

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцлээ

Цагдаагийн ерөнхий газар, Хууль сахиулахын Их сургуультай хамтран цагдаагийн алба хаагчдыг бэлтгэж буй сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний агуулгыг шинээр батлагдан хэрэгжиж буй Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль болон бусад хууль тогтоомж болон бусад нийгмийн хэрэгцээ, шаардлагатай нийцүүлэн шинэчлэх, “Шинжээч мөрдөгч”, “Дотоодын цэрэг-Олон нийтийн аюулгүй байдал” сургалтын хөтөлбөрийг шинээр гаргах хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа болон Хүний нөөц, сургалтын хэлтэс, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид оролцов. Мөн Хууль сахиулахын Их сургуулиас Цагдаа, ахлагчийн сургуулийн захирал, эрдэмтэн, багш нар оролцож, “Цагдаа-Хууль сахиулах ажил” хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлт, 2018-2019 оноос эхлэн хэрэгжүүлэх шинэ сургалтын хөтөлбөрийг хэлэлцсэн юм.

Бакалаврын сургалтын хөтөлбөр шинэчлэн хэрэгжсэнээр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг нэр төртэй биелүүлж, иргэд, олон нийтийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгууллагын ажил, мэргэжлийн онцлог, түүх, соёл, үнэт зүйл, эрхэмлэх зүйл, соёл, албан хэрэг, хөтлөлтийн стандарт, шаардлагад суралцсан, чадварлаг, төлөвшсөн, мэргэшсэн алба хаагчид сурч, бэлтгэгдэх чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж