”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болов | News.MN

”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болов

”Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болов

Баянзүрх дүүрэг нь 336,932 мянган хүн амтай, 94,971 мянган өрхтэй, томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүд олонтой нийслэлийн хамгийн том дүүрэг юм. Дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 118,250 мянган авто машин болон бусад авто машин замын хөдөлгөөнд оролцдог.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Олон Улсын стандартад нийцүүлсэн орчныг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр Баянзүрх дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” хамтдаа зөвлөгөөнийг хийлээ. Зөвлөгөөнийг дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулав.

Зөвлөгөөнд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Ганчимэг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Б.Амартүвшин, ЗЦХ-ны Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн эрхлэгч Р.Мөнхбаяр, ЗХАБХ ТББ-ын тэргүүн О.Батжаргал болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр ,”Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Баянзүрх дүүрэг”, “Баянзүрх дүүргийн зам тээврийн осол хэргийн өнөөгийн нөхцөл байдал”, “Баянзүрх дүүргийн хэмжээнд явуулсан хамгаалах бүсний судалгаа”, “Зам тээврийн осол хэргийг бууруулахад хүүхэд бидний оролцоо”, “Дэлхий нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажил” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавив. Илтгэлүүдтэй холбогдуулан эрх зүй, онолын түвшинд холбогдох мэдээ мэдээллийг хэлэлцэж, цаашид тус дүүрэгт тулгамдаж буй асуудалд иргэдийн оролцоо, мэргэжлийн байгууллагын чиг үүргийг хангахад анхаарч ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн тус зөвлөгөөнөөс бодлогын болон шийдвэр гаргах түвшний байгууллага мөн хэрэгжүүлэн ажиллах төрийн болон төрийн бус байгууллага, судлаачдын хүрээнд хамтын шийдвэр, зөвлөмж гаргахаар болов.

Эх сурвалж: БЗД

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-01 202.9.42.146

zohitsuulagch nar ymar ved yaj ajilaa sain hiideg we gebel ,,,zarim zamiin uulzbar alslagdsan gazar oluuiaa zogsoj vnertvvlegch apratiinhaa tuslamjaar zurchil ilervvlsen bolj mungu oloh zorilgoor l ajilaa hiideg ni nuuts bish tegeed zogsohgvi deerengvi hel amaar doromjilon hvngvi ved irgeded ylanguya zaluuchuudad gar hvrne irged uursduu luubarchinguudad mungu ugdguu zogsooj torguulia uguh estoi gazart ni ugch baiy

Avatar

Иргэн 2018-03-01 202.21.124.133

Замын цагдаа нар нэг ижил зохицуулалт хийхгүй байна. Зарим үед давхар эргэх, гэрэл дохионы зохицуулалтыг зөрчих гэх мэт дүрэм зөрчсөн үйлдлийг зүгээр л хараад зогсож байдаг хэрнээ зарим үед юу гэнэт юу болов гэмээр учиргүй дүрмээ баримтлаад л өө эргээд торгоод унана. Ийм байж болохгүй. Зохицуулалт нэг л байх ёстой.

Avatar

Архи үнэртүүлсэн жолоочийг яах вэ 2018-03-01 202.55.191.130

Юуны түрүүнд АРХИ ҮНЭРТҮҮЛЭЭД жолоо барихыг бүрэн зогсоомоор байна. 1 сая төгрөгөөр торгоод, жолоо барих эрхийг нь дорх хаяж 5 жил хасахад л шийдэгдэнэ дээ, уг нь. Хүн алж байхаар жолоочид ч тустай, замаар зорчигчидод ч тустай. Дараа нь ХУРД болон зам хэргээр түгжих зэргийг НАМ болгомоор байна. Яаж нам болгох вэр, хүмүүс ээ

Avatar

Зочин 2018-03-01 66.181.176.126

ХУУЛИЙН ЧАНДЛАЛ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2018-03-01 66.181.176.126

ЗЦГ АЖЛАА ҮНЭХЭЭР МУУ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА. ЗОХИЦУУЛАГЧ ГЭХЭД ГАРЦГҮЙ ШИГҮҮ ШИРҮҮН ХӨДӨЛГӨӨН ДУНДУУР БАРАГ НҮДЭЭ АНИАД ЗҮТГЭЖ БАЙГАА ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ ЗҮГЭЭР ХАРААД, УТСААР ЯРЬСАН ШИГЭЭ ЗОГСОЖ БАЙХ НЬ ЭНҮҮХЭНД. БҮР СҮҮЛДЭЭ ЭНД ТЭНД ХЭД ХЭДЭЭРЭЭ БӨӨГНӨРЧ ТАМХИ ТАТАЖ б** ХАЛЦГААХ НЬ ОЛШИРЧ БАЙНА. УУЛЗВАРААР ДАВХАР ЭРГЭХЭД ХИЧНЭЭН ӨДРӨӨР ЗҮГЭЭР ХАРААД ЗОГСДОГ БАЙСНАА ГЭНЭТ ЗАРИМ ӨДӨР УЧИРГҮЙ ТОРГООД ЭХЭЛНЭ. ЭНЭ ҮЙЛДЛИЙГ ЛУЙВАР ГЭНЭ БИЗ ДЭЭ.

Avatar

Зочин 2018-03-01 115.187.88.12

Ter gartsan deer khumuusiig dairchikh geed baidag jolooch nartaa l arga khemjee avbal boloo, yer n ene baruun durvun zam, zuun durvun zam, home plaza khaviar bol aimar shuudee. Gartsan deer yavgan khun baikhad l khurdaa khasakhgui chagnaaldaad l orj ireed baina. Shurgecheed, zamaas zailaach gedeg khumuus bol buur aimar ikh baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж