Сэтгэл зүйчдийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Сэтгэл зүйчдийн сургалт боллоо

Сэтгэл зүйчдийн сургалт боллоо

ШШГБ-ын алба хаагчдад 2018 онд явуулах албаны болон мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу байгууллагын сэтгэл зүйчдийн мэргэжлийн мэдлэг,ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуультай хамтран сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутаг дахь хорих ангиудын 24 сэтгэл зүйч хамрагдсан бөгөөд “Хоригдолд үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөөний арга зүй”, ‘Зан үйлд нөлөөлөх албадан сургалт’, ‘Хорих байгууллагын сэтгэл зүй’, “Хоригдолтой ажиллах сэтгэл зүйн аргууд”, “Алба хаагчдын мэргэжлийн гажуудал”, “Хорих байгууллага дахь хөтөлбөрт суурилсан нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ”, “Нийгмийн ажилтан, сэтгэл зүйн үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр хичээл, сургалтыг заан явуулав.

Мөн сургалтад хамрагдаж буй алба хаагчид 409 дүгээр хаалттай хорих анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус ангиудын сэтгэл зүйчдийн ажлын арга барил, туршлагаас хуваалцсан юм.

Эх сурвалж: ШШГЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж