90-ээд оны шуугиан “The Spice Girls”

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

90-ээд оны шуугиан “The Spice Girls”

90-ээд оны шуугиан  “The Spice Girls”

1990-ээд онд Их Британид төдийгүй АНУ-ын хөгжмийн чартыг байлдан дагуулж чадсан цөөхөн хамтлагийн нэг нь халуухан охидын “The Spice Girls” хамтлаг байв.


Хамтлаг байгуулагдсан нь:

1990-ээд оны  эхээр Боб болон Крис Херберт нарын менежментийн компани хөрөнгө оруулагч Чик Мюрфигийн хамт тухайн үед хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн хөвгүүдийн хамтлагуудтай өрсөлдөхүйц охидын хамтлаг байгуулахаар сонгон шалгаруулалт явуулжээ. Шалгаруулалтаар Мелани Браун (Mel B), Мелани Лакуи, Лайэне  Морган, Мишель Степенсон, Сузанне Тинкер нарыг хамтлагт авсан юм. Гэвч Мелани Лакуиг соло дуулах нь илүү тохиромжтой гэж үзсэн учраас Викторияг оронд нь авчээ. Бас Сузанне Тинкер Лондоны метронд бөмбөг тавьсан тухай шуугиан дэгдсэнээс болж, эцсийн шалгаруулалт очиж чадаагүй учраас Жери Холлиуэллийг авсан байна. Хамтлаг анхандаа “Touch” хэмээх нэртэй байв. Хамтлаг байгуулагдаад удаагүй байхад Лайнне Морганыг менежерүүд соло карьер хөөвөл илүү амжилт олно гэж үзсэн учраас түүний оронд Мелани Чисхолм (Мел С)-ыг хамтлагт авсан байна. Виктория, Мел Б, Мишель Степенсон, Жери Холлиуэлл, Мел С нар удалгүй анхны “We’re Gonna Make It Happen” дуугаа студид бичүүлсэн юм. Хэдийгээр албан ёсоор гаргаагүй байсан энэ дуу Мишель Степенсонд таалагдсангүй. Мишель хамтлагийн анхны дууг хэтэрхий поп болсон гэж үзжээ. Мишель хамтлагийн гишүүдтэй санал зөрөлдөж эхэлсэн тул менежер шийдвэр гаргаж, түүний оронд 18 настай Эмма Бантоныг авснаар хамтлагийн таван өөр өнгө бүрдсэн байна.

‘Spice Girls’:

Аэробикийн хичээлийн үеэр Жери  хамтлагт “Spice” гэдэг нэр өгөх санааг бодож олжээ. Хамтлагийн онцлогийг харуулснаас гадна тухайн үед тэд “Sugar and Spice” хэмээх дуу бичүүлчихээд байсан учраас энэ нэрийг яг тохирно гэж үзсэн байна. Ингээд тэд бодож олсон нэрэндээ охид гэдэг үгийг нэмснээр “Spice Girls” хэмээх нэртэй болжээ.

“Spice Girls” хамтлагийн дууг удалгүй охид хөвгүүд бүгд дагаж дуулах болсон төдийгүй хамтлагийн гишүүд бүгд өөр өөрсдийн хочтой болсон юм. Сонсогч, шүтэн бишрэгчид нь Викторияд “дэгжин”, Мел С-д “спортлог”, Эммад “хонгорхон”, Жерид “шаргал үст”, Мелани Б-д “аймаар” хэмээх хоч өгсөн.

Гэрээ:

“Heart Management”-ын хий гэсэн болгоныг хийх болсон хамтлагийн охид гэрээ байгуулахгүй бол цаашид хол явахгүй гэдгийг ойлгосон байна. Тэд Боб Хербертээс хөгжмийн ертөнцийн хөгжмийн зохиолч, продюсеруудэд зориулсан шоукэйс зохион байгуулахыг гуйжээ. Продюсерууд хамтлагийг ихээр сонирхож эхэлсэн тул Херберт хамтлагтай даруйхан хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм. Шоукэйсийн үеэр эерэг хариу авсан хамтлагийн гишүүд Хербертэй гэрээ байгуулахаа хойшлуулж, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авахаар болсон юм. Викториягийн аав Тони Адамс тэдэнд хууль зүйн зөвлөгөө өгсөн юм.

1994 оны гуравдугаар сард хамтлагийн гишүүдийн санал бодлыг сонсдоггүй менежерүүдээс залхсан “Heart Management”-аас хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан юм.

1995 оны гуравдугаар сард Саймон Фюллерийн “19 энтертэйнмент”-тэй гэрээ байгуулж, Лондон, Лос Анжелест аялан тоглолт хийсэн байна. Дараа “Spice Girls” “Virgin Records”-той  гэрээ байгуулж, 500,000 фунт стирлингийн урьдчилгаа авсан юм.  Үүнээс хойш удалгүй “Spice Girls” дебют цомог гаргаж, Их Британи, АНУ-ын баруун эргээр аялан тоглолт хийж байв.

Дэлхийн хөгжмийн ертөнцийг шуугиулсан амжилт:

1997 онд хамтлаг АНУ-д “Wannabe” цомгоо гаргасан нь хүссэн хүн болгон амжилт олдоггүй хөгжмийн зах зээлд амжилт олж, шилдэг 100 цомгийн 11-р байрт бичигдсэн юм.  “Wannabe” цомог дөрвөн долоо хоногийн дотор хамгийн их борлуулалттай цомог болж чадсан билээ.

1997 он “Spice Girls” хамтлагийн уран бүтээлийн оргил үе байсан гэж болно. 1997 оны гуравдугаар сард гаргасан хамтлагийн “Who Do You Think You” цомог Европт хамгийн их борлуулалттай цомог болсон юм. “Spice Girls”  дөрвөн цомог нь дараалан хамгийн их борлуулалттай цомгоор шалгарсан түүхэн дэх анхны хамтлаг болсон билээ.

Арваннэгдүгээр сард “the Spice Girls” “Spiceworld” нэртэй хоёрдахь цомгоо гаргасан юм. Энэ цомог хоёрхон долоо хоногийн дотор долоон сая ширхэг худалдаалагдаж, бестселлер цомог болсон билээ. Энэхүү цомог Европ, Канад болон АНУ-д нийт 10 сая, дэлхий даяар 20 сая ширхэг борлогдсон.

1997 онд Европын MTV хөгжмийн наадмын үеэр “the Spice Girls” “Spice Up Your Life” концерт тоглож, Европын шилдэг хамтлагаар шалгарсан юм.  Энэ үеэр хамтлаг менежер Саймон Фюллерээс салж, бие даан менежментээ явуулахаа мэдэгдсэн.

“the Spice Girls”  Фюллерээс хамтын ажиллагаагаа цуцалж, менежментээ өөрсдөө хариуцах болсон талаар хүмүүс янз бүрийн зүйл ярьдаг. Гэвч олон хүн Фюллерийг хамтлагийг амжилтад хүргэсэн сайн менежер  гэж үздэг бөгөөд түүнээс салсан цагаас хойш “the Spice Girls” зөв замаасаа хазайсан гэлцдэг.

Жери хамтлагийг тараав

Хамтлаг тарах гэж буй тухай цуу тарснаас хойш удалгүй 2007 онд хамтлагийн гишүүн Жери Холлиуэлл хамтлагаас гарч буйгаа мэдэгдсэн нь “the Spice Girls”  тарах эхлэлийг тавьсан юм. Жериг явсны дараа хамтлагийн дөрвөн бүсгүй Хойд Америк дахь аялан тоглолтоо үргэлжлүүлсэн.

Уналт:

“The Spice Girls” 2000 онд “BRIT Awards” наадмаас хөгжмийн ертөнцөд гарамгай амжилт гаргаж, хувь нэмэр оруулсан хэмээн шагнал авсан ч тэд өмнөх шигээ амжилт гаргаж чадахгүй байв. Жери ч тэдэн дээр эргэж очоогүй юм.

2000 онд гаргасан “Forever” хэмээх цомог ердөө гурван сая ширхэг борлогдсон билээ.

Соло карьер:

Хамтлаг тарах тухай цуу яриа анх 2000 гарсан боловч 2007 онд тэд Жеритэй хамт бүрэн бүрэлдэхүүнээрээ сүүлчийн удаа аялан тоглолт хийж, хамтлаг албан ёсоор тарж байгааг мэдэгдсэн.  

“The Spice Girls” дахин нэгдсэн нь:

Хамтлаг тарснаасаа хойш өнгөрсөн хугацаанд дахин нэгдэх тухай яриа олонтаа гарсан ч 2012 оны Лондоны олимпийн наадмын нээлтийн ёслолд тэд дахин хамтдаа ‘Viva Forever’ мюзиклийг дуулсан юм.  Тэднийг дахин нэгтгэхэд хуучин менежер Саймон Фюллер оролцсон билээ.

2016 онд хамтлагийн дебют цомгийн 20 жилийн ойгоор тэднийг дахин нэгдэж магадгүй гэж таамаглаж байсан ч тийм зүйл болоогүй. Харин 2018 онд тэд дахин нэгдэх нэг шалтгаан гарсан нь Их Британийн хунтайж Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын хурим ажээ. Виктория, Мел Б, Мел С, Эмма, Жери нар саяхан Их Британи болон АНУ-д энэ онд аялан тоглолт хийхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан ажээ. Виктория Бекхэм аялан тоглолтод оролцохоос нэлээд цааргалсан ч эцэст нь хуучны сайхан цагаа дахин нэг удаа дурсахаар хамтрахыг зөвшөөрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж