ШУА-ийн  харьяа хүрээлэнгүүдийн  25 судлаачид сургалтад хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

ШУА-ийн  харьяа хүрээлэнгүүдийн  25 судлаачид сургалтад хамрагджээ

ШУА-ийн  харьяа хүрээлэнгүүдийн  25 судлаачид сургалтад хамрагджээ

Шинжлэх ухааны академи /ШУА/ чухал зорилтуудын нэг нь олон улсын болон гадаад орнуудын шинжлэх ухаан, технологи, инновацийн байгууллагуудтай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэгч байгууллагуудын нөхцөл шаардлагад  нийцүүлсэн судалгааны чанартай төсөл  хэрэгжүүлэх асуудал.


Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ШУА-ийн харьяа арван хүрээлэнгүүдийн  25 судлаачдыг хамруулсан “Олон улсын хамтарсан судалгааны төслийн санал боловсруулах арга зүй” сэдэвт сургалт өнгөрсөн 27,28-ны өдрүүдэд Шинжлэх ухааны академи /ШУА/ дээр болж өнгөрлөө.

Сургалт олон улсын хамтарсан судалгааны төслийн саналыг орчин үеийн  нөхцөл шаардлагад нийцүүлэн боловсруулж, холбогдох  уралдаант сонгон  шалгаруулалтад идэвхтэй оролцуулж,үр ашигтай хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг дэс дараатай олгож, ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Тус сургалтыг лекц,дадлагын ажил,багаар ажиллах, судалгааны хамтарсан төслийн санал боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах хэлбэрээр явуулжээ. Сургалтад хамрагдсан 25  судлаачид харьяа хүрээлэн дээрээ танилцуулах сургалтыг зохион байгуулах юм байна.

Б.Хулан

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж