Тэшүүрчин Б.Сумъяаг Японд сургахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Тэшүүрчин Б.Сумъяаг Японд сургахаар болжээ

Тэшүүрчин Б.Сумъяаг Японд сургахаар болжээ

Монгол Улсын түүхэнд тод мөрөө үлдээсэн тэшүүрчин Б.Сумъяа Норвеги улсын Лиллехаммер хотод зохион байгуулагдсан залуучуудын өвлийн II олимпийн наадмаас  алтан медаль хүртэж, хэсэгтээ шуугиулсан. Дөнгөж 17 настайдаа Залуучуудын олимпын аваргаар болсон тэшүүрчин Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас олимпийн эрх олгох тэмцээнд оролцож чадаагүй талаар аав нь хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл өчигдөр  /2018.02.28/ Хөдөлмөрийн баатар МУГТ Д.Дагвадорж өөрийн цахим хуудасаараа дамжуулж, Японы  тамирын их сургуульд Б.Сумъяаг суралцуулахаар болсныг мэдээллээ.

Мөн Б.Сумьяаг материаллаг баазаар нь хангаж өгнө гэдгээ ч өөрийн биеэр илэрхийлсэн байна. Харин үүний дараахан Б.Сумьяа цахим хаягаараа аваргад баярлаж буйгаа илэрхийлжээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж