Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны нэгдүгээр сарын үр дүнг олон нийтэд танилцууллаа.
Тус судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны нэгдүгээр сарын үр дүнтэй харьцуулахад 3.53 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өссөн байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин
зочин 2018-03-01 43.242.243.2
индекс гэж солиорч байхаар ,тэдэн төгрөг гэж болдоггүй юмуу ,,,,харин байрны үнэ буурч байгаа шүү,,,,,,,,,,хуучин байр жаахан өсч байна ,,,,юугаа судалж байна даа ,тэнэг /тэнхлэг зууч/-ын малнуудаа ,,,,,
Зочин 2018-03-01 202.131.236.170
байрны үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа энэ судалгааны байгууллагыг цагдаа, тагнуулын байгууллага хараандаа авч, төр нь байдаг юм бол арга хэмжээ аваачээ.
Зочин 2018-03-01 43.228.129.250
Une usj l taarana shuu dee. Dollar chin 2400, Zeel chin 20% tai bna. Amdirah yostoi yum bgaan biz dee. Teneg yum shig hyamdhan uguud gudamjind garah hereg uu?
Зочин 2018-03-01 64.119.20.83
ongorson saraas osson um uu yasan um haritsuulalt bna uu
Зочин 2018-03-01 122.201.23.75
zah zeelee dagaad vne usuj buuh ystoi heden guilagchidaa taaruulj vniig turuus barij tatvariin mungiig vren taran hiih hereggvi
Зочин 2018-03-01 103.10.21.81
синсац үүсгэж үнийн хөөрөгдөл гаргаж ард түмнийг сандруулж өр зээлэнд бариулах арга, шинэ байранд өөрсдөө өндөр үнэ хэлээд байгаа болхоос биш амьдрал дээр хуучны байрууд хамгийн их гүйлгээтэй байгаа
Зочин 2018-03-01 202.21.120.66
наад индекс гэдгийг эгэл жирийн хүн ойлгохгүй ш дээ үнэхээр сэтгүүлчид ард түмэн зөв мэдээлэл өгье гэж байгаа юм бол зүгээр шинэ хуучин орон сууцны 1 м2-н үнийг бич тэгээд байрлалаас мэдээж хамаарах байх тэрийгээ бас бич
Зочин 2018-03-01 202.21.117.122
2013 он биш 2017 оны 1 дүгээр сартай харьцуулах хэрэгтэй шүү. Энэ бол үнэ өсөх нь гэсэн хуурамч мессэж өгөх гэсэн худал мэдээлэл байна. Өмнөх онтой нь харьцуулбал бодит үнэ гэж ойлгох хэрэгтэй