УИХ-ын НББСШУБХ-ноос Донорын тухай хуулийг дэмжиж ажиллав

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын НББСШУБХ-ноос Донорын тухай хуулийг дэмжиж ажиллав

УИХ-ын НББСШУБХ-ноос Донорын тухай хуулийг дэмжиж ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. 

2017 оны Hамрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, УИХ-ын     5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан болно.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2018.01.19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Донорын тухай хуулийн төслийн танилцуулга:
    
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ эрчимтэй хөгжиж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд анх удаа хийж байсан бол өнөөдрийн байдлаар 147 хүнд бөөр, 40 хүнд элэг, 8 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна. 

Сүүлийн 3 жилийн байдлаар гадаадын улс, оронд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд нэг хүн 50.000-250.000 ам. доллар, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардалд 50.000-110.000 ам.доллар зарцуулж байгаа нь эмчлүүлэгч болон тэдний ар гэрт санхүүгийн асар их дарамт учруулж байгаа төдийгүй их хэмжээний мөнгө гадагшаа урсан гарч байна. Хуулиар амьд донор, амьгүй донор, цусны донор, реципиент, тархины үхэл болон хүйн цус, үүдэл эс, бэлгийн эс зэрэг нэр томьёог тодорхойлж өглөө.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эс, эд, эрхтэний донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, тархины үхэл тодорхойлох, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулна. Энэ алба нь дээрх чиг үүргээс гадна эс, эд, эрхтэнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, шилжүүлэн суулгах асуудлаар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль зөрчсөн үйлдлийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж