УИХ-ын НББСШУБХ 57 удаа хуралдаж, 11 хууль хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын НББСШУБХ 57 удаа хуралдаж, 11 хууль хэлэлцэв

УИХ-ын НББСШУБХ 57 удаа хуралдаж, 11 хууль хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулав. 

2017 оны Hамрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 16 удаа хуралдаж, 11 хууль, УИХ-ын 5 тогтоол, Байнгын хорооны 10 тогтоол, хяналт шалгалтын 4 тайлан болон бусад асуудлыг хэлэлцсэн бөгөөд хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 57 удаа хуралдсан болно.

Хэлэлцэх эсэхийн 11 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 3 санал, дүгнэлт Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 1 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгээр 58 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж санал хураалгалаа. 

Тус Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, мэдээлэл, тус санг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож хэлэлцлээ. 

УИХ-аар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хороотой хамтран байгуулсан болно. Дээрх ажлын хэсгийн тайланг Хууль зүй болон тус Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэж, холбогдох асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өглөө.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд нийт 57 удаа хуралдаж, ажлын хэсгийн 6 танилцуулга, хуралдааны 18 тойм бэлтгэж, Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршуулав.      
    
Төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос тус Байнгын хороонд хандаж ирүүлсэн 37 өргөдөл, гомдол хүлээн авч 35 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн мөн 50 албан бичгийг хүлээн авч, 45 албан бичгийн хариуг зохих журмын дагуу шийдвэрлэж явуулав.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Мөн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Донорын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2018.01.19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль батлагдсантай холбогдуулан “Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоол, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Засгийн газрын гишүүнийг томилох тухай, Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай, Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлан гаргалаа.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж