Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр | News.MN

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.

Одоогийн байдлаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр элссэн, 17 ажиглагч улс, 23 хамтран ажилладаг байгууллага байдаг.

Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн удирдлагын талаар мэдээлэлтэй байлгахад оршдог юм.

Онцгой байдлын ерөнхий газраас тус олон улсын өдрийг угтан албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж