Istanbul Grand Airport 2018 онд нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Istanbul Grand Airport 2018 онд нээгдэнэ

Istanbul Grand Airport 2018 онд нээгдэнэ

Сүүлийн арваад жилийн хугацаанд Турк улсын агаарын тээврийн салбарт өндөр өсөлт ажиглагдаж байна. ‘Istanbul Atatürk’ нисэх онгоцны буудлын багтаамж дүүрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь том онгоцны буудал Sabiha Gokcen ч мөн ачаалал өндөртэй байхаар урьдчилсан тооцоо гарчээ. 2021 он гэхэд дэлхийн агаарын тээврийн төв цэг Туркийн өмнөд хэсэгт буюу Ази, Европ тивийн заагт шилжинэ гэсэн судалгаа хийгджээ. Улмаар Туркийн засгийн газраас шинэ нисэх онгоцны буудал, нэмэлт зурвас байгуулах шаардлага тулгарч Istanbul Grand шинэ нисэх онгоцны буудлын барилгыг 2015 оны тавдугаар сараас эхлүүлжээ. 2017 оны 12-р сараас дэлхий дэх хамгийн олон зорчигчдын багтаамж бүхий, агаарын тээврийн салбарт асар их хүлээлт дагуулаад байгаа нисэх буудлын сурталчилгаа цацагдаж эхэлсэн юм. Тэгвэл энэ сарын 26-нд барилгын ажил бүрэн дууссан бөгөөд 2018 оны аравдугаар сарын 29-ны өдөр шинэ нисэх онгоцны буудал үүдээ нээхээр товложээ.

2017 оны байдлаар Истанбул хот дахь хоёр нисэх онгоцны буудал нийтдээ 95 сая орчим зорчигч хүлээж авсан бөгөөд Лондон чиглэлийн 6 нисэх онгоцны буудал ойролцоогоор 150 сая орчим, Парис чиглэлийн  3 нисэх онгоцны буудал 100 сая хол давсан зорчигчид хүлээн авчээ. Харин шинэ нисэх онгоцны буудал дангаараа жилд 200 сая орчим зорчигч хүлээж авах багтаамжтай аж.

Шинэ нисэх онгоцны буудал зургаан нислэгийн зурвас, 70,000 орчим тээврийн хэрэгслийн багтаамж бүхий зогсоол, өвөрмөц архитектурын шийдэл бүхий нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах цамхаг, төмөр замаар холбогдсон 4 терминал, нийт 500 нисэх онгоцны багтаамж бүхий 6,500,000 м2 талбай зэрэг нь Istanbul Grand Airport-ийг дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болгож байгаа юм.

Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт:

М.Чулуунтогоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж