ОХУ-ын далд эдийн засаг нэмэгджээ | News.MN

ОХУ-ын далд эдийн засаг нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

ОХУ-ын далд эдийн засаг нэмэгджээ

ОХУ-ын далд эдийн засаг нэмэгджээ

ОХУ-ын Статистикийн хорооноос гаргасан тооцоогоор Оросын далд эдийн засгийн эзлэх хувь ДНБ-ий 15-16 хувьтай тэнцэж байна хэмээн Статистикийн хорооны дарга Александр Суринов сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэд хоногийн өмнө санхүүгийн мэдээллээр дагнадаг “Коммерсант” сонинд далд эдийн засгийн эзлэх хувийг ДНБ-ий 33,7 хувьтай тэнцэнэ хэмээн бичсэн юм.

“Би энэ мэдээллийг уншсан. “Коммерсант”-ийн мэдээллийн талаар ямар нэг зүйл хэлэхэд хүндрэлтэй. Гэхдээ бидний тооцоогоор энэ тоо хоёр дахин бага. Миний санаж байгаагаар 2016 онд далд эдийн засгийн хувь 14,7 хувь байсан, харин одоо бол 15-16 хувьд байгаа” хэмээн Александр Суринов хэлжээ.

Гэхдээ Статистикийн хорооны энэ тооцоонд хууль бус үйлдвэрлэлийн тоо хэмжээ ороогүйг онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж