“Олон нийтийн санаа бодол” сангаас хийсэн судалгаагаар оросуудын гуравны нэг нь буюу 34 хувь нь гэртээ эмийн нөөцтэй байхыг эрмэлздэг гэжээ. Харин 55 хувь нь шаардлага гарсан үед л эмийн сангаас хэрэгцээт эмээ худалдан авдаг гэж хариулжээ.
Гэхдээ судалгаанд оролцогчид бараг бүгд буюу 91 хувь нь гэртээ эмийн сантай гэжээ. Гэрийн эмийн сандаа халуун бууруулах, өвчин намдаах, толгойны өвчинд уух зэрэг наад захын шаардлагатай эмийг байлгадаг байна.
Оросуудын 35 хувь нь сардаа нэг, 14 хувь нь хоёроос гурван сард нэг удаа, 16 хувь нь хагас жилдээ эм авах шаардлага гардаг гэсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ