Хойд Солонгосын ажилчид 2019 он гэхэд Оросоос гарч дуусна

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ажилчид 2019 он гэхэд Оросоос гарч дуусна

Хойд Солонгосын ажилчид 2019 он гэхэд Оросоос гарч дуусна

ОХУ-ын Приморийн хязгаарт ажиллаж байгаа Хойд Солонгосын цагаач ажилчид 2019 он гэхэд бүгд нутаг буцна гэж Бүс нутгийн хууль сахиулах албанаас РИА Новости-д мэдээлжээ.

Хоёр улсын Засгийн газар хооронд өмнө тохиролцсон ёсоор Приморийн хязгаар энэ 2018 онд Хойд Солонгосоос 9264 ажилчин авах ёстой байсан ч Оросын Хөдөлмөрийн яам шийдвэрийг түдгэлзүүлжээ. Приморийн хязгаарын Захирагч Андрей Тарасенко одоо ажиллаж байгаа 10 орчим Хойд Солонгосын ажилчдыг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрөхийг Москвагаас хүссэн хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. Гэсэн ч энэ оролдлого амжилтгүй болсон бололтой.

Хойд Солонгосын ажилчид энэ 2018 оны дуустал Приморт ажиллах болно хэмээн Андрей Тарасенко саяхан мэдэгдсэн юм.

“Хоригоос өмнө ажиллах зөвшөөрлөө авсан ажилчид гэрээний хугацаагаа дуустал ажиллана. Ажиллах зөвшөөрөлтэй ажилчид өнөөдрийн байдлаар хэдэн мянга байна. 2018 оны арванхоёрдугаар сар гэхэд үүнээс 400 үлдэж, 2019 он гэхэд бүгд гарч дуусна” хэмээн Бүс нутгийн хууль сахиулах алба мэдэгдлээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2375 тоот тогтоолоороо Хойд Солонгосын экспорт, импортын үйл ажиллагаанд чанд хориг тавьсан юм. Энэ тогтоолын дагуу Хойд Солонгосын ажиллах хүчний экспорт хоригт ороод байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зарлиг гаргасны дагуу Оросын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчид нутаг буцах болоод байгаа юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2375 тоот тогтоол нь НҮБ-ын түүхэнд байгаагүй чанд хориг болсон.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж