Түвдийн түүх, соёлын үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Түвдийн түүх, соёлын үзэсгэлэн дэлгэгдлээ

Түвдийн түүх, соёлын үзэсгэлэн дэлгэгдлээ

Бээжин хотын захиргаа болон Түвдийн өөртөө засах орны Засгийн газар, тэдгээрийн Соёлын өвийн газар хамтран “Тэнгэрийн Хятад улс-Түвдийн түүх, соёлын үзэсгэлэн”-г Бээжин хотын музейд энэ сарын 27-нд нээлээ. Үзэсгэлэнд Бээжин, Түвд, Хэбэй, Чончин, Чинхай зэрэг газрын түүхийн дурсгалт зүйл хадгалдаг 21 байгууллага нийт 216 үзмэр дэлгэсэн байна. Тэдгээрийн дотроос 180 нь Түвдийн бүс нутгийн соёлын байгууллага, сүм хийдийнх гэнэ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн гол үзвэр нь “Түвдийн ард түмэн хийгээд түүх, соёлын Хятад үндэстэнд үзүүлсэн нөлөө” бөгөөд эндээс үзэгчид энэ талаар ойлголттой болох боломжтой аж. Үзэсгэлэн ирэх долдугаар сарын 22 хүртэл гарах юм байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж