Ньюс хөтөч: Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Ньюс хөтөч: Музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

ӨНӨӨДӨР ГУРАВДУГААР САРЫН 01

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 1-8-ны өдрүүдэд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр Монголын түүх соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргаж, төрөл бүрийн боловсролын ажил зохион байгуулагдах юм.

“Музейн нээлттэй өдрүүд”-ээр музейг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна

Монгол Улсын хүн амын тоо: 3 119 935

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1921.03.01 Хиагтад МАХН-ын зөвлөлгөөн болов. Дараа нь 1925 онд энэ зөвлөлгөөнийг МАХН-ын анхдугаар Их хурал гэж нэрийдэхээр шийдсэн юм

2014.03.01 Дээрхийн гэгээнтэн IX Богд Жэвзүндамба хутагт XVII жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-нд мөнх бусын дүрийг үзүүлжээ. Энэ нь орчин цагийн тооллоор 2012 оны гуравдугаар сарын 1-ний луу цаг юм

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнд архидалт-гэмт явдалтай тэмцэх чиглэлээр хэлэлцүүлэг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зохион байгуулна
  • Туркийн Истанбул хотноо зохиогдсон 16 дахь удаагийн олон улсын тогооч нарын их наадамд амжилттай оролсон Монгол Улсын төлөөлөл Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Оролцогч нар найман алт, 23 мөнгө, 14 хүрэл медаль хүртжээ. 
     

10.00

  • “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлт, хүлээлгэн өгөх ажиллагаа Холидэй Инн зочид буудалд 10 цагт болно
  • Аюултай хог хаягдлын цогц менежмент’ сэдэвт семинар Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд 10:00 цагт эхэлнэ
  • МАН-д гишүүн элсүүлэх арга хэмжээ 10 цагт Тусгаар Тогтнолын ордонд болно
  • Шороон нохой жилийн шинийн 14, Өндөр гэгээний их дүйчэн өдөр, түмэн олонд зориулсан шинэ жилийн засал, Тэргүүн их хамба лам Д.Чойжамцын номын айлдвар, Хансүр гавж Ё.Амгалангийн Цагаан Дарь-Эх бурханы насны авшиг хайрлах номын үйл ажиллагаа Буянт-Ухаа спорт цогцолборт болно 

11.30

  • ‘Иргэдийн шударга шүүх’ ТББ-ын дэргэдэх ‘Ээжүүдийн холбоо’, ‘Монголын худалдаачдын холбоо’ хамтран ‘Бидэнд баярлах шалтгаан алга-2’ цуглааны талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж