Гурван сар уугих есөн метр өндөр хүж

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Гурван сар уугих есөн метр өндөр хүж

Гурван сар уугих есөн метр өндөр хүж

Хятадын Күньмин хотын Илян шяний Бэй хэмээх эртний тосгонд уламжлалт “Мөргөлчдийн хурал” хоёрдугаар сарын 23-нд болжээ. Энэ үеэр есөн метр өндөр найман хүж босгосон бөгөөд Жуан үндэстэн эрс хэнгэрэг дэлдэн уламжлалт ардын зан үйл, урлагийн үзүүлбэр үзүүлсэн байна.

Орон нутгийнхан тус зан үйлийг жил бүрийн шинийн 8-нд хийдэг аж. Энэ нь Юань гүрний үеэс эхлэлтэй, 600 гаруй жилийн түүхтэй гэнэ. Түүнчлэн эдгээр хүжийг уламжлалт бус аргаар гарган авсан бөгөөд асааснаас хойш гурван сарын дараа уугиж дуусах гэнэ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж