Евромебельд шинэ тавилгууд ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Евромебельд шинэ тавилгууд ирлээ

Евромебельд шинэ тавилгууд ирлээ

Gautier, Gami зэрэг брэндүүд нь органик материал, тав тух, чанар, стандартын үзүүлэлтээрээ Европ төдийгүй дэлхий даяар алдартай. Тэдний амжилтын нууц нь тавилгын харагдах байдал, өнгө дизайнаас гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх бүхий л нөхцөлд онцгойлон анхаардагт оршиж байдаг. Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүн бүрээрээ дамжуулж, хэдэн арван жилээр ч үнэ цэнээ алдахгүй амьдралын хэв маягийг бүтээдгээрээ онцлогтой.

Тавилга сонгохдоо та юуг чухалчлах ёстой вэ? Тав тухтай байдал, өнгө загвараас гадна эрүүл мэндэд хоргүй эсэхийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Учир нь ямар ч тавилганд цавуу их, бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд агаартай байнгын урвалд орж, амьсгалах орчинг бүрдүүлж байдаг.

Зөвшөөрөгдсөн хэмжээнээс их цавуу хүний биед харшил үүсгэх, чих загатнуулах, хамрын хөндийг үрэвсүүлэх, уушиг болон нарийн гэдсийг өвчлүүлэх зэрэг хүндрэл үүсгэдэг байна. Харамсалтай нь бидний худалдан авч буй тавилганд энэ үзүүлэлт тодорхойлоогүй байдгаас гадна хэрэглэгчид өөрсдөө стандарт, үзүүлэлтийг төдийлөн анзаардаггүй.

Харин Европын орнууд тавилганд агуулагдах цавуулгийн хэмжээнд E1 стандарт тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ стандартыг хангасан тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж байгаа юм.

Францын тавилга үйлдвэрлэгч “Gautier” брэнд E1 стандартыг давуулан биелүүлдгээрээ дэлхий дахинд алдартай. Тус брэндийн цавуулгийн хэмжээ Е1 стандартаас 2 дахин бага байдгаас гадна цавуугаа байгалийн гаралтай, тусгай технологи ашиглан, шар буурцагнаас гаргаж авдаг байна.

Өмнө нь хэрэглэгчид чамин хэрнээ хямд үнийг чухалчилдаг байсан бол орчин үед эрүүл амьдралын хэв маягт нийцсэн, өнө удаан хэрэглэх чанартай бүтээгдэхүүнийг илүүд үздэг болсон. Энэ нь тавилгын чиг хандлагад ч бас нөлөөлж байна.  Орчин үеийн хийцтэй, цэвэр царс модоор урласан, таны гэрт төгс зохицох Ухаалаг, эко тавилгуудыг та Макс моол худалдааны төвийн 4-р давхарт байрлах “Евро Мебель” дэлгүүрээс худалдан авах боломжтой.

“Евро Мебель” дэлгүүрийн хаяг: “Макс Моол” худалдааны төвийн 4-р давхарт

Утас: 77772929

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж