Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор боллоо

Түүхий нүүрсний хэрэглээг хориглохоор боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш нүүрс түлэхийг хориглох тогтоол гаргав.

Ингэхдээ Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллага  түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглов. 

Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж, 2018 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар тус тус даалгав. 

Т.НОМИН 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж