Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-16 дугаар байрны урд дулааны шугамын худгаас өчигдөр /2018.02.27/ тэнэмэл иргэний цогцос олджээ.
Тодруулбал, тус аймгийн онцгой байдлын алба хаагчид өглөөний 10.33 цагт дулааны шугамнаас эрэгтэй хүний цогцос олсон байна. Талийгаач нь 64 настай эрэгтэй Г болохыг тогтоон тус аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Э.Ариун