Үндсэн хуулийн цэц шийдвэрээ 17:00 цагт танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ 17:00 цагт танилцуулна

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ 17:00 цагт танилцуулна

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, гурван цаг үргэлжилсэн байна. Хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв.

“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү хэмээн зарим иргэд цэцэд хандсан юм. Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрсөн гэж тэд үзэж байгаа аж.

УИХ-ыг төлөөлж ирсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нарын зүгээс ‘Эрдэнэт үйлдвэр’ ХХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгсөн юм. 

Ингээд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зөвлөлдөх танхим руу шилжиж 17:00 цагт цэц шийдвэрээ уншиж танилцуулахаар боллоо. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж