Жүжигчин Ц.Алдармаа “Маш нууц 2” киногоор эргэн ирэв

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ц.Алдармаа “Маш нууц 2” киногоор эргэн ирэв

Жүжигчин Ц.Алдармаа “Маш нууц 2” киногоор эргэн ирэв

‘Шинэ үе’ продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн Ц.Алдармаа нэгэн хэсэг уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан билээ. Тэгвэл саяхнаас шинэ уран бүтээлдээ эргэн орж буй талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ.

Тэрбээр маргааш /2018.03.01/ нээлтээ хийх “Маш нууц” киноны хоёрдугаар ангид тагнуулч эмэгтэйн дүрээр үзэгчидтэйгээ уулзах гэнэ. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тодорхой шалтгаанаар урлагаасаа түр хөндийрсөн. Залуу хүний хувьд ажлаа хийх ёстой. Би өөр юу хийж амьдрах билээ. Энэ хугацаанд нам жимхэн байж байгаад хэдэн кинонд тоглочихлоо. Ер нь би жилдээ 2-3 кинонд ороод байгаа. Энэ жилийн хувьд оролцсон хамгийн том уран бүтээл маань “Байтаг богд” уран сайхны кино” гэжээ.

Сонирхуулахад, “Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “Маш нууц 2” буюу  “Байтаг Богд” уран сайхны кино маргааш нээлтээ хийх бөгөөд 1950 оны үйл явдлыг харуулах юм. Үйл явдлын хэсгээс товчхон дурдвал, БНМАУ-ын баруун хилийн дагуух бүс нутагт Хятадын Дундад иргэн улсын Гоминданы цэргийн халдлага тасралтгүй үргэлжилж байсан үед эх орныхоо дархан хэлийг амиараа хамгаалсан арван баатар хилчний тухай өгүүлэх ажээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж