Хойд Солонгосыг Сирийн химийн зэвсгийн үйлдвэрлэлд тоног төхөөрөмж нийлүүлсэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосыг Сирийн химийн зэвсгийн үйлдвэрлэлд тоног төхөөрөмж нийлүүлсэн гэв

Хойд Солонгосыг Сирийн химийн зэвсгийн үйлдвэрлэлд тоног төхөөрөмж нийлүүлсэн гэв

Хойд Солонгос Сирид химийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж нийлүүлж байна хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дипломатч “CNN” агентлагт мэдээлсэн байна.

Нэрээ нууцалсан НҮБ-ын албан тушаалтан хэлэхдээ Пхеньяны эрх баригчид хүчилд тэсвэртэй хавтан, гоожуурын цорго, термометр зэрэг тоног төхөөрөмж нийлүүлсэн гэжээ.

Химийн зэвсгийн үйлдвэрлэлд ашиглах тоног төхөөрөмжийг Сирид нийлүүлсний дараа 2016 болон 2017 онд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд тус улсад айлчилсан гэнэ. Тэр үеэр Пхеньяны цөмийн техникчид Сирийн цэргийн баазад үлдсэн аж. НҮБ-ын нэгэн гишүүн орон Хойд Солонгосын цөмийн мэргэжилтнүүд, техникчид Сирийн Барзе, Адра болон Хама хотод ажиллаж байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Сирийн Дамаск хотын захад Засгийн газрын цэргүүд хлорт хийн халдлага явуулсан тухай мэдээлэл гарснаас хэдхэн хоногийн дараа НҮБ-ын шинжээч ийм мэдэгдэл гаргаж байгаа юм. Сирийн Засгийн газрын цэргүүдийн хлорт халдлагад өртөгсдийн дунд хүүхдүүд байсан гэнэ.

Гэвч Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг үгүйсгэсээр байгаа билээ.

Хойд Солонгос 2017 онд НҮБ-ын хоригийг зөрчиж, нүүрс болон бусад түүхий эд нийлүүлж, 200 сая ам.долларын ашиг олсон талаар НҮБ-ын нэгэн ажилтан энэ сарын эхээр мэдээлж байсан юм.

НҮБ болон дэлхийн олон улс орнууд 2017 оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд шат дараалсан олон хориг арга хэмжээ авсан боловч Хойд Солонгос өнгөрсөн хугацаанд бараг бүх түүхий эдээ экспортолж амжсан гэнэ. Тэдгээр тээвэрлэлтийн дийлэнх нь Хятадаар дамжсан гэж хардаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж