Идэрчүүдийн лигийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Идэрчүүдийн лигийн тэмцээн эхэллээ

Хөлбөмбөгийн “Идэрчүүдийн лиг”-ийн тэмцээн өчигдөр эхэллээ. U-15 болон U-17 гэсэн хоёр насны ангиллаар зохиогдож буй тус тэмцээнд хот, хөдөөгийн тус бүр найман баг тойргоор өрсөлдөн эхний хоёр байраар шалгарсан багууд аваргын төлөө, гурав, дөрөвдүгээр байрууд хүрэл медалийн төлөө ирэх сарын 5-нд тоглох юм.

2011 оны “Идэрчүүдийн лиг”-т оролцох багууд: U-15 насны ангилал

  1. Хүлэгүүд
  2. Зүүнхараа Бамбар
  3. Дархан Хаан хүнс
  4. Сэлэнгэ пресс
  5. Хаан хүнс Сод титэм
  6. Хоромхон
  7. Эрчим
  8. Мазаалай

U-17 насны ангилал

  1. UB United
  2. Хоромхон
  3. Хараацай
  4. Сэлэнгэпресс
  5. Дархан Хаан хүнс
  6. Хүлэгүүд
  7. Зүүнхараа Бамбар
  8. Хаан хүнс Сод титэм

Эхний тоглолт U-15 насны ангилалд “Хүлэгүүд’ баг, “Мазаалай”-тай тоглон, 1:0 харьцаатай хожсон байна. Гоолыг 55 дахь минутад П.Энхбилэг оруулжээ.

Хоёр дахь тоглолт “Эрчим”-ийн залуу хөлбөмбөгчид Зүүнхараагийн “Бамбар” багтай хийж, 3:2 харьцаатай хожжээ. Тоглолтод “Эрчим” багаас С.Гал-Эрдэнэ дубль хийж, Б.Бат-Эрдэнэ нэг гоол  оруулсан бол “Бамбар” багаас н.Ням, Б.Баярзориг нар гоолджээ. 

Тэмцээн ажлын өдөр болгоны 10.00-16.00 цагийн хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд явагдаж байна.

Б.Ойнбилэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж