“Оюутан цэрэг”-ийн бүртгэл маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл маргааш эхэлнэ

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл маргааш эхэлнэ

Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн нь эх орноо хамгаалах заалттай. Үүнийг дагуу 12 сар буюу нэг жилийн хугацаат цэргийн алба хаах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах, цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, “Оюутан цэрэг” сургалт, “Гэрээт цэрэг” зэрэг таван төрлөөр цэргийн алба хаадаг.  

Цэргийн алба хаах таван төрлийн нэг “Оюутан цэрэг” хөтөлбөрийн Улаанбаатар дахь бүртгэл маргааш эхлэх гэж байна. 

Журмын дагуу хөтөлбөрт хамрагдах иргэн нь 18 нас хүрсэн, их, дээд сургууль, МСҮТ-д суралцдаг байх ёстой. Мөн дараах баримт бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай ажээ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр/Сүүлийн нэг жил төлөгдсөн байх/
  • Сургуулийн тодорхойлолт
  • Сурлагын дүнгийн хүснэгт /голч дүн 2.8-аас дээш байх/
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Бүртгэлийг дүүргүүд дээр явуулах бөгөөд гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн 18 настай оюутан нь дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн байх ёстой ажээ. 

Р.Ренчиндулам  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж