"Зочид буудлуудын үйл ажиллагааг хяналтын хуудсаар дүгнэнэ"

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

"Зочид буудлуудын үйл ажиллагааг хяналтын хуудсаар дүгнэнэ"

"Зочид буудлуудын үйл ажиллагааг хяналтын хуудсаар дүгнэнэ"

“Зочид буудлын газрын эрүүл ахуйн нөхцөл, стандартын хэрэгжилт, түүнд тавих хяналт” сэдэвт сургалт өнөөдөр /2018.02.28/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ хурлын танхимд боллоо. Энэхүү сургалтад  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудын 60 гаруй төлөөллүүд ирсэн байв.

Сургалт хийж буй мэргэжилтнүүд МХЕГ-аас 2017 онд шинээр батлагдсан 3.29 кодтой “Зочид буудал амралтын газар, жуулчны баазын эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг шалгах хяналтын хуудас”-ыг сургалтад ирсэн хүмүүст танилцуулж, зочид буудлуудын ажлын байрны ариун цэвэр ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах талаар мэдлэг  холбогдох хууль, дүрмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ талаар МХЕГ-ын  эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч М.Мөнхгэрэлээс зарим зүйлсийг тодрууллаа.

Хяналтын хуудас нийтдээ 34 асуулттай. 158 оноогоор дүгнэгдэж байгаа

-Хяналт шалгалтын хуудас нь ямар ач холбогдолтой вэ? Зөвхөн зөвшөөрөлтэй зочид буудлуудыг хянана гэсэн үг үү?

-МХЕГ-аас 2017 онд шинээр батлагдсан 3.29 кодтой “Зочид буудал амралтын газар,жуулчны баазын  эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг шалгах хяналтын хуудас батлагдсан. Зочид буудлуудын зөвшөөрлийг нийслэлийн аялал жуулчлалын газраас олгодог. Энэ бол зөвхөн зочид буудал, амралтын газар, жуулчны баазыг хянан шалгах хяналтын хуудас юм. Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зорилгоос гадна хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, хяналтын хуудсаар дамжуулж хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, хяналтын хуудсыг хяналт шалгалт хийхээс өмнө бизнес эрхлэгчдэд урьдчилан хүргэснээр дотооддоо зөрчлөө илрүүлж засах боломжтой.

-Жишээ нь  яг ямар хяналтыг тавьж байгаа вэ? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Хяналтын хуудас нь

  • Гадаад орчин барилга байгууламж
  • Эрүүл ахуйн шаардлага,ус хангамж ариутгах
  • Хатуу шингэн хог хаягдлын менежментэд тавигдах шаардлага
  • Хүний нөөцөд тавигдах шаардлага
  • Лабораторийн шинжилгээ  гэсэн таван бүрэлдэхүүнтэй байгаа.

Улсын байцаагч хяналтын хуудасны асуултуудын хүрээнд  шалгалт хийхдээ асуулт бүрээр үнэлгээ тавина. Эцэст нь энэ үнэлгээг нэгтгэж тухайн шалгуулагч этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа, хангаагүйгээс ямар төвшний эрсдэл гарахыг тодорхойлох юм. Зөрчлийн тухай хуулийн дагуу гаргасан зөрчлийнхөө заалтаар арга хэмжээ авна. Нийтдээ 34 асуулттай. 158 оноогоор дүгнэгдэж байгаа. Оноо нь  өгсөх дүнгээр тооцогдоно. Үүгээр буудлуудын эрсдэлийн түвшнийг үнэлнэ.

-Эрсдэлийн түвшин өндөртэй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

– Зөрчлийн тухай хуулийн дагуу гаргасан зөрчлийнхөө заалтаар арга хэмжээ авна.

-Зочид буудлуудад гардаг нийтлэг зөрчил нь юу байдаг вэ?

-Харьцангуй барилга байгууламжтай холбоотой, асуудал гарах нь цөөн байдаг. Харин эрүүл ахуйн тавигдах шаардлагуудын цагаан хэрэглэлийн угаалга ариутгал халдваргүйтгэл дээр зөрчил илэрдэг.

-2017 онд гарсан  13 настай охины хэрэгтэй холбогдуулан хяналт шалгалтын хуудсанд  насны зааг гэхчлэн тодорхойлсон зүйл байгаа юу?

 -Тийм зүйл байхгүй.

                                                                                               Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж