Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын наймдугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулжээ.

Үүний үр дүнд наймдугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Иймд хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж