Иргэн-цэргийн харилцааны олон улсын сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Иргэн-цэргийн харилцааны олон улсын сургалт болж байна

Иргэн-цэргийн харилцааны олон улсын сургалт болж байна

Канад Улсын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Иргэн-цэргийн харилцааны офицерын олон улсын дамжаа” Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн 13 орны 50 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа уг дамжаанд олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон бусад цэргийн ажиллагааны штабт ажиллаж үүрэг гүйцэтгэх дадлага, ур чадварыг суралцагчдад эзэмшүүлэх юм.

Сургалтыг Канадын Зэвсэгт хүчний 10 гаруй сургагч багш удирдан явуулж байна. Аливаа цэргийн ажиллагааг амжилттай зохион байгуулах үндэс болсон ажиллагааны төлөвлөлтөд голлох үүрэгтэй оролцох иргэн-цэргийн харилцааны офицеруудыг өндөр түвшинд бэлтгэх, хөтөлбөрт хамрагдан оролцож байгаа орнуудын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор энэ удаагийн сургалт явагдаж байгаагаараа онцлог юм.

Канад Улсын Засгийн газрын “Цэргийн сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ын хүрээнд анх 2016 онд “Олон нийттэй харилцах” сэдвээр олон улсын сургалтыг манай оронд зохион байгуулсан нь ихээхэн үр өгөөжтэй болсон бөгөөд дараа дараагийн сургалтуудыг зохион байгуулах үндсийг бүрдүүлж өгсөн юм. Уг дамжаа нь 2018 оны 02 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд явагдана.

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж