ХОТЫН ЦАГ АГААР
Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө хүйтэрч, 12-14 градус хүйтэн байна.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1955.02.28 Монгол ардын хувьсгалт цэргийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
08.30
Монгол Улсад суугаа Элчин сайдууд болон яамдын төлөөлөл оролцсон Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмэр хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинар "Туушин" зочид буудлын "Сүлд" танхимд болно. Үйл ажиллагааг нээж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлнэ.
08.30
Стандарт, хэмжил зүйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Тус зөвлөгөөнд Шадар сайд Ө.Энхтүвшин оролцох бөгөөд Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжил цаашдын зорилтын талаар хэлэлцэнэ. Түүнчлэн долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх шинэчлэн батлагдсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийг орон нутгийн салбар хэлтсүүддээ мэдээлэл өгч, танилцуулна.
09.30
- Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
10.30
Нийслэлийн залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесс, бялдаржуулах клубүүдэд үйлчлүүлэх боломжтой болсон талаар "Хангарди" ордны мэдээллийн төвд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын бодибилдинг, фитнесийн холбооноос хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.
11.30
MN мэдээллийн төвд “TV2” телевизийнхэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн сурвалжлах мөн хүний амьдралын ээдрээтэй хувь заяа, хүн фиолсофийн тухай “Хөх тойрог” дэлхийн төсөл эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. ТЕГ, ГХЯ, Үндсэний архивын газар, Гадаад дахь элчин сайдын яамдууд төслийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллана.
11.30
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт" үйлдвэр болон "Стандарт" банкнаас авсан 172 сая ам.долларын зээлтэй холбоотой асуудлаар Төрийн ордны 1 давхрын 111 тоот өрөөнд мэдээлэл хийнэ.
MN мэдээллийн төвд улстөрчдийг АТГ-т шалгуулах асуудлаар төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.
Холбоотой мэдээ