С.Амарсайханыг огцруулах саналыг хэлэлцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

С.Амарсайханыг огцруулах саналыг хэлэлцсэнгүй

С.Амарсайханыг огцруулах саналыг хэлэлцсэнгүй

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр /2018.02.27/ Хангарьд ордонд хуралдсан. Дээрх хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг өргөн барьсан ч хэлэлцсэнгүй.

НИТХ-д МАН-ын бүлгийн гишүүд олонх бөгөөд цөөнхийн бүлгээс тавьсан асуудлыг тоогоогүй тухай эх сурвалж хэллээ.

Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд “Нийслэлтэй холбоотой гацаанд орчихоод байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх сануулга өгөхийн тулд огцруулах асуудал тавьсан” гэсэн асуудал хөндөж тавиад байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өндөрлөжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж