"Big bang"  хамтлагийн ахлагч Жи-Драгон цэргийн албанд татагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

"Big bang"  хамтлагийн ахлагч Жи-Драгон цэргийн албанд татагдлаа

"Big bang"  хамтлагийн ахлагч Жи-Драгон цэргийн албанд татагдлаа

        Өмнөд Солонгос улсын алдарт “Big Bang” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер, Жи-Драгон өнөөдөр /2018.02.27/  цэргийн албанд татагдлаа. Мөн тус хамтлагийн  гишүүн болох Тэ-Ян  ирэх гуравдугаар сард цэрэгт татагдах юм.

Тус улсын хуулиар насанд хүрсэн эр хүн болгон цэргийн алба хаах ёстой  бөгөөд хэрвээ татгалзах эсвэл үл тоовол маш хатуу ял сонсдог байна. Түүнийг ‘White skull’ буюу “Цагаан гавал”  цэргийн ангийн бэлтгэл төв дээр ирэхэд олон  сая фенүүд нь эрүүл энх байхыг илэрхийлсэн зурагт хуудсуудыг барин зогсжээ.

Жи Драгон нь 1988 онд төрсөн, энэ жил 30 нас  хүрсэн юм. Тэрбээр ‘YG’ энтертайнмент-ийн доор зургаан жил дадлагажсаны эцэст “Big Bang” хамтлагийн ахлагчаар амжилтын гараагаа эхлүүлж  өдгөө Өмнөд Солонгосоос Холливууд руу гарч чадсан цөөхөн уран бүтээлчдийн нэг. Жи-Драгон 2019 оны энэ өдөр цэргээс халагдах аж.

 

Эх сурвалж:Koreaboo

 Б.Хулан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж