Монгол иргэн БНСУ-д 10 жилийн ял сонсжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Монгол иргэн БНСУ-д 10 жилийн ял сонсжээ

Монгол иргэн БНСУ-д 10 жилийн ял сонсжээ

БНСУ-д хамт архидан согтуурч байгаад нэгнийхээ амийг бүрэлгэсэн Монгол улсын иргэн 54 настай А-д БНСУ-ын шүүхээс 10 жилийн хорих ял ногдуулжээ.

Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-ны өдрийн 00.50 цагийн үед хэрэгтэн А нь Кёнги мужийн Ёнгин хот дах гэртээ хамт архи ууж байхдаа нутаг нэгт 32 настай Б-г зургаан удаа хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэргээр баривчлагдсан байдаг.

Уг хэрэг гарах үед А нь гэрийнхээ ойролцоох дэлгүүрт  Б-тэй танилцаж нэг нутгийн хүн болохыг мэдэн гэртээ урьжээ. Энэ үеэр хоорондоо маргалдан амийг нь хөнөөсөн аж.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж