Пак Кын Хэ 30 жил шоронд хоригдох уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Пак Кын Хэ 30 жил шоронд хоригдох уу?

Пак Кын Хэ 30 жил шоронд хоригдох уу?

Өмнөд Солонгосын прокуророос экс ерөнхийлөгч Пак Кын Хэд 30 жил шоронд хорих ял тулгаж, 118.5 сая воны (ойролцоогоор 110 сая ам.доллар) торгууль төлөвлөснөө өнөөдөр (2018.2.27) зарлалаа. Сөүл хотын Төв дүүргийн шүүхэд болсон сүүлчийн сонсголд Пак Кын Хэ эрүүл мэндийн шалтгаанаар биечлэн оролцоогүй аж. Түүнийг 59.2 тэрбум воны авлига авсан гэх зэрэг 18 төрлийн хэрэгт буруутгаж байгаа юм. Пак Кын Хэд ял оноох шүүх хурал ирэх гуравдугаар сарын сүүлч эсвэл дөрөвдүгээр сарын эхээр болох аж.

Өмнөд Солонгос улсад 100 сая воны авлига авсан, эд хөрөнгө шамшигдуулсан тохиолдолд багадаа 10 жил шоронд хорих ял оноодог хатуу хуультай. Тэгвэл дуулианы эзэн болсон Чой Сун Шилд 13 төрлийн хэрэгт 20 жил шоронд хорих ял төлөвлөөд байгаа аж. Чой Сун Шил нь экс ерөнхийлөгч Пак Кын Хэтэй ойр дотно холбоогоо ашиглан олон тэрбумын авлига авч, төрийн хэрэгт оролцсон зэрэгт буруутгагдаж буй.

Эх сурвалж: Korea Times

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж