ОХУ-ын нөөц дэх алтны хэмжээ 18 хувиар өссөн нь түүхэн дээд амжилт болж байна. 2018 оны нэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газар бараг 19 тонн алт худалдан авсан байна.
Одоо Төв банкны алтны нөөц 1857 тонн хүрч байгаа бөгөөд үүний зах зээлийн үнэлгээ нь 80 тэрбум ам.доллар болж байгаа юм. Ингэснээр ОХУ хамгийн их алтны нөөцтэй таван орны нэгд багтаж, анх удаа Хятадыг ардаа орхиж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ