“Аэрофлот” гар тээшийн оврыг нэмэв

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

“Аэрофлот” гар тээшийн оврыг нэмэв

“Аэрофлот” гар тээшийн оврыг нэмэв

ОХУ-ын агаарын тээвэрлэгч “Аэрофлот” компани зорчигчдын гар тээшийн овор хэмжээг нэмэгдүүлсэн талаараа мэдээллээ.

Шинэ өөрчлөлтөөр зорчигчийн онгоцонд барьж орох гар тээшийн өндрийн хэмжээг таван сантиметрээр нэмэгджээ. Ингэснээр “Аэрофлот”-ын зорчигчид 55х40х25-ын харьцаатай гар тээшийг онгоцонд авч орох боломжтой болж байгаа юм. Өмнө нь 20 сантиметрийн өндөртэй гар тээшийг оруулж байв. Харин гар тээшийн жин энгийн ангилалд 10 кг, бизнес ангилалд 15 кг хэвээр үлдэж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж