Якутын хүүхдүүд хэлтэг загасаар чипс хийжээ | News.MN

Якутын хүүхдүүд хэлтэг загасаар чипс хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Якутын хүүхдүүд хэлтэг загасаар чипс хийжээ

Якутын хүүхдүүд хэлтэг загасаар чипс хийжээ

ОХУ-ын Якутын /Саха/ Намскийн тойргийн Второй Хомустах тосгоны хүүхдүүд хэлтэг загасны махаар чипс үйлдвэрлэж эхэлжээ. Хүүхдүүд энэ шинэ санаагаа “Шинэ фермер” бизнес-инкубатор төслийн хүрээнд боловсруулан гаргаж ирсэнийг Якутын Хөдөө аж ахуй, хүнсний бодлогын яам мэдээлжээ.

Якутын хүүхдүүдийн төсөл бүс нутгийн хэмжээнд түрүүлсэн төсөл ажээ. Хэлтэг загасны чипсээ батончик хэлбэртэй үйлдвэрлэж байгаа загасаа чанаж боловсруулж үндсэн түүхий эдээ гаргаж авдаг ажээ. Энэ чипс нь форфор, хром, цайраар баялаг учраас эрүүл мэнд ач тустай.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хүүхдүүд сургуулийнхаа цайны газар болон орон нутгийн дэлгүүрээр зарах төлөвлөгөөтэй байна. Хэрвээ хүүхдүүд жилдээ 7500 ширхгийг зарж чадвал 300 мянган рублийн ашиг олох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-27 64.119.17.89

orosoor karas gedeg zagas ysnii ambaar

Avatar

Зочин 2018-02-27 122.201.21.105

yakut, tshuktsha gej yag mongolchuud shdee

Avatar

Зочин 2018-02-27 66.181.165.237

za boli

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж