Хүний амь хороогоод, зугтсаныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Хүний амь хороогоод, зугтсаныг илрүүлжээ

Хүний амь хороогоод, зугтсаныг илрүүлжээ

“Дулааны худагт хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл өнгөрсөн шөнө 23.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийнхан Хан-Уул дүүргийн XV хороонд очиход тодорхой оршин суух хаяггүй 21 настай эрэгтэй А нь мөн  тодорхой оршин суух хаяггүй 33 настай, эрэгтэй Э-ийн амь насыг хороогоод хэргийн газраас зугтсан байсныг илрүүлжээ.

Тодорхой оршин суух хаяггүй, тэнэмэл иргэдийг бүртгэх, эмнэлгийн үзлэгт хамруулах, нийгэмшүүлэх зэрэг ажлыг  цагдаагийн байгууллага бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг аж.  Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэлд тэнэмэл байдлаар амьдардаг 614 хүнийг олж, гарын хээг нь бүртгэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж